Б.Батмагнай, Б.Хаш-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

Б.Батмагнай, Б.Хаш-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ

Энэ сарын 8-12-ны өдрүүдэд Унгар улсын Печ хотноо ХI дэх удаагийн чөлөөт бөхийн оюутны ДАШТ болж байна.

Энэ жил 2000 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Печ хотод болж буй тус тэмцээнд 30 гаруй орны 400 орчим оюутан-бөхчүүд оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын тамирчдаас хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн 57, 65, 74, 74 кг-ын жингүүдийн барилдаан болж, 57 кг-ын жинд Б.Хаш-Эрдэнэ, 65 кг-ын жинд Б.Батмагнай нар хүрэл медальд хүрлээ.

57 кг  

1. Фумитака Моришита /Япон/

2. Владислав Петров /ОХУ/

3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /ҮБТДС, “Алдар” спорт хороо/

3. Матт МсДонуч /АНУ/

 

65 кг  

1. Селахатин Килцаляан /Турк/

2. Георге Бусар /Румын/

3. Батчулууны Батмагнай /ҮБТДС, “Ажнай” клуб/

3. Михал Сава /Молдав/

 

74 кг  

1. Тейлор Калдвэл /АНУ/

2. Шамил Имам Османов /ОХУ

3. Муса Гурбаз /Турк/

3. Андрей Нагорный /Украин/

 

97 кг  

1. Фатиф Язарли /Турк/

2. Дустан Килгоре /АНУ/

3. Патрик Дублиновски /Польш/

3. Михало Сзабо /Унгар/ тус тус шалгарсан байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж