Д.Ганбат ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

Д.Ганбат ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэв

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим ахмадууд төрийн дээд одон медалиар шагнагдсаныг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Хууль зүйн байнгын хороонд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан өндөр настан Д.Алтанцэцэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан бөгөөд түүнийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж