F1-ийн инженер хотын машин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

F1-ийн инженер хотын машин бүтээжээ

F1-ийн инженер хотын машин бүтээжээ

Мотоспортын элит ангилал “Формула-1”-ийн машины инженерээр ажиллаж байсан Гордон Муррейн бүтээсэн машины топ хурд нь 386 км/цаг байжээ. Харин энэ удаад тэрбээр хотын нөхцөлд зориулсан, байгаль орчинд хор нөлөө багатай 130 км/цагийн дээд хурдтай, шинэ загварын автомашин бүтээжээ. Тэрбээр өмнө нь McLaren багийн алдарт F1 супер машиныг бүтээлцэж явсан бөгөөд өдгөө түүний танилцуулсан T.25 загварын автомашин нь хотын нөхцөлд яг тохирох авсаархан, дуу чимээ багатай, түлшинд хэмнэлттэй гэнэ.

Английн зүүн өмнөд зүгийн Шальфорд хотноо Муррей болон түүний хамтрагчид гурван жил гаруй хугацаанд хөдөлмөрлөсний эцэст Т.25-ийг бүтээжээ. Уг автомашиныг өнгөрөгч даваа гаригт Оксфордын Смитийн сургуульд анхлан танилцуулсан байна. Хоёр метр гаруй урттай, метр гаруй өргөнтэй Т.25 нь Daimler AG-гийн алдартай Smart car-аас ч жижиг хэмжээтэй бөгөөд дизель хөдөлгүүртэй загвар нь 9000 ам.долларын үнэтэй ажээ. Түүнчлэн Т.25 нь маш хөнгөн, ердөө 550 кг жинтэй бөгөөд түлшинд хэмнэлттэй, тодруулбал 100 км-т 3,2 км шатахуун зарцуулах гэнэ.

Гордон Муррей Т.25 автомашины цахилгаан хөдөлгүүртэй хувилбарыг мөн бүтээсэн бөгөөд Т.27 загварын уг машин нь 18 мянган ам.долларын үнэтэй, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 130-160 км зам туулах юм байна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж