Д.Отгонбаяр: “Хурд”-ын хоёр дахь гавьяат боллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд”-ын хоёр дахь гавьяат боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж фэнүүддээ бэлэг бариад байна. Түүнийг цолоо авсан даруйд нь сэтгэгдлээс нь хуваалцсанаа хүргэе.

 

-Танд баяр хүргэе, сэтгэгдэл ямар байна?


-Монголын ард түмэндээ маш их баярлалаа. “Хурд” хамтлаг байгуулагдсанаас хойш тайзнаасаа буулгүй 20 жил уран бүтээлээ туурвилаа. Бидний хөдөлмөрийн үр шимийг Ерөнхийлөгч маань, Монголын ард түмэн өндрөөр үнэлсэнд маш их баярлалаа. “Хурд”-ын дуунд дуртай, рок попыг шимтэн сонсдог Монголын ард түмэн, залуучуудынхаа өмнө “Хурд” хамтлаг болон миний бие мэхийн ёсолж байна.

-Хурд хамтлагаас өмнө нь гавьяат төрсөн, та хэд дэх нь билээ. Хэдэн жил хөдөлмөрлөв?


-Дуучин Д.Цогоо маань 2010 онд гавьяат жүжигчин болсон юм. Харин би хамтлагийнхаа хоёр дахь гавьяат нь боллоо. Анх би 1984 онд гитарчнаар уран бүтээлийн гараагаа эхэлж, тасралтгүй ажилласаар 30 жил болжээ. Харин 20 жил нь “Хурд”  хамтлагтайгаа байлаа.  Шагнал бол маш том хариуцлага, Бид уран бүтээлийн эрч хүчээр дахин цэнэглэгдлээ. Олон сайхан уран бүтээл туурвин дуунд дуртай ард түмний сонорыг мялааж явах болно.

Онцлоход, “Хурд” хамтлагийнхан маргааш “Мишээл экспо” төвд тоглолтоо хийнэ. Шинэхэн гавьяатаа “өлгийдөн” авсан “Хурд”-ынхан эрч хүч дүүрэн тоглолт үзүүлэх болов уу.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж