Герман. Балтийн тэнгисийн эрэг дэх Травемюнде булангийн наран шарлагын газарт сүлжмэл саравчнууд нарийн дэг журмаар “жагсан” харагдана. Эх газрын урин зөөлөн цаг агаар нь энэ бүсэд жуулчдыг ихээр татдаг. Цаг агаараас гадна тэндхийн үзэсгэлэнтэй байгаль, наранд шарлагын газрууд нь цэвэрхэн.
Травемюнде нь далайчид, загасчдын суурин байгаад XIX зууны эхээр амралтын бүс болон хувирчээ. Тэнд Европын язгууртнууд амрах дуртай байжээ. Мөн нэртэй зохиолчид болох Томас Манн, Гоголь, Достоевский, Тургенев нар энд эрүүл мэндээ сэргээж байжээ.
Өнөөдрийн Травемюнде нь Балтийн тэнгисийн эргийн хамгийн урт наранд шарлагын газар болж, тэнд виндсерфингийн спорт, далайн гүнийн агнуур ихээхэн дэлгэрсэн байна. Мөн долдугаар сарын сүүлчээр жил тутмын Travemünder Woche ("Травемюндегийн долоо хоног») нэртэй дарвуулт завийн томоохон уралдаан явагддаг. Энэхүү уралдаанд дэлхийн олон орнуудаас тамирчид оролцдог ба үзэгчдийнх нь тоо саяд хүрдэг ажээ.
Фото: REUTERS/Morris Mac Matzen
Бэлтгэсэн Ш.МЯГМАР