УИХ-ын хаврын чуулган завсарласнаар гишүүдийн багагүй хэсэг нь тойргоо зорьсон бол зарим нэг нь хурдан хүлгээ наадамд уралдуулах гээд сонгогчидтойгоо уулзах завгүй явна. Гэхдээ албан ёсны амралт нь эхэлсэн болохоор хэрхэх нь гишүүдийн өөрсдийнх нь эрх мэдлийн хэрэг тул намын бүлгээс нь шахаж шаардаж ажиллахгүй. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ сарыг дуустал амрах бол ирэх наймдугаар сараас эхэлж намрын чуулганд бэлтгэж ажилдаа орохоор төлөвлөжээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд хаврын чуулганы хугацаанд амрахгүй ажиллана гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт нь мэдэгдээд байгаа юм.
Г.ДАРЬ