Винс Картер багтаа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

Винс Картер багтаа үлдлээ

"Даллас Маверикс" багийнхан "Нью-Иорк Никс"-ээс төвийн тоглогч Тайсон Чандлер болон холбон тоглогч Реймонд Фелтон нарыг солилцоогоор аваад байсан билээ. Тэгвэл багийн хамгаалагч Винс Картер багтайгаа шинэ гэрээг үзэглэж байгаа бөгөөд мөнгөн дүн болоод гэрээний хугацаа тодорхой бус байна.

Өмнөх улирал Плэй-Оффийн эхний шатанд "Сан антонио Спөрс" багтай долоо тоглолт хийж хожигдсон билээ. Картер өнгөрсөн улиралд 11.9 оноо, 3.5 самбар бөмбөг авч, 2.6 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн юм.

Эх сурвалж:. www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж