Судлаачид Их Британи болон Шинэ Зеландийн 5 -15 насны 3200 хүүхдээс авсан мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийжээ. Эхийн сүүгээр бойжсон хүүхдүүдийн IQ нь хүүхдийн тэжээл, үнээний сүү угжиж торнисон хүүхдүүдээс 6-7 оноогоор илүү байжээ.
Гэхдээ энэ зүй тогтол нь тухайн хүүхдийн геномд FADS2 гэсэн /хүний бие организмд тосны хүчлийг шингээх явцыг хариуцдаг/ ген байгаа эсэхээс хамаардаг байна. Хэрвээ хүүхэд эхийн сүүгээр бойжсон байлаа ч тосны хүчлийг шингээх өөр, илүү түгээмэл гентэй бол оюуны давуу байдал илрэхгүй гэнэ.
Энэ судалгаагаар бас хүүхдийн IQ нь эхийн өөрийнх нь оюуны потенциалаас огтхон ч хамаардаггүй болохыг баталсан байна.
Судлаачид IQ-гийн 6 – 7 онооны зөрүү нь хүүхэд ангидаа сурлагаара хамгийн шилдэг сурагч байхад хангалттай оноо гэнэ.
Статистик үзүүлэлтээр бол оюуны өндөр чадавхитай хүмүүсийн 90 орчим хувь нь FADS2 гэдэг гентэй байдаг гэнэ.