“Хөгжил, инноваци, хамтын ажиллагаа” үзэсгэлэн худалдаа боллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

“Хөгжил, инноваци, хамтын ажиллагаа” үзэсгэлэн худалдаа боллоо

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Оюуны өмчийн газар, Хятадын Шинжлэх ухааны хүрээлэн, Хятадын инженерийн хүрээлэн, ӨМӨЗО-ы Засгийн газар, Манжуур хотын захиргаагаас хамтран “Хөгжил шинэчлэл, хамтын ажиллагаа” гэсэн уриатай зохион байгуулсан юм. Тус үзэсгэлэн худалдаанд Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёл урлаг, хөгжлийн хэлсийн дарга н.Оюунчимэгээр ахлуулсан албаныхан болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 25 аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.

Манжуур хотод уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн өнгөрсөн хугацаанд хөрш гурван орны шинжлэх ухаан, технологийн салбарын харилцааг өндөр түвшинд хүргэж, өөрийн орны шинэ технолгийг харилцан сурталчилж туршлага солилцох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хамтын ажиллагааны томоохон гүүр болж ирсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж