
хүчээ сорихоор болжээ. Тэрбээр “Би хувцасны загвар гаргах их дуртай.
Өөрийнхөө хүссэн загварыг гарган өмсөх боломжтой болж байгаадаа баяртай
байна. Мөн миний фэнүүдэд ч бас таалагдана гэдэгт итгэлтэй байна. Өөртөө
болон фэнүүддээ зориулж шинэ зүйл зохион бүтээж, хийнэ гэдэг үнэхээр
кайфтай зүйл байдаг юм байна. Залууст миний брэнд таалагдах байх” хэмээн
ярьсан байна.
Дуучин бүсгүй шинэ коллекцио ирэх долдугаар сарын
1-нээс худалдаанд гаргаж эхлэх ба түүний энэхүү коллекцид хувцас, гоёл
чимэглэл, мөн гоёмсог цүнх багтаж байгаа аж.
Үнийн хувьд 14-78
ам.долларын хооронд байх гэнэ.
Н.Наран