Казахстан Татварын өршөөлийн хууль батлав

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Казахстан Татварын өршөөлийн хууль батлав

Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев улсынхаа орны эдийн засгийг сайжруулах, сүүдрийн эдийн засгийг багасгах зорилгоор Санхүүгийн өршөөл үзүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Өршөөлийн хугацаа энэ оны есдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өөрийн нуугдмал хөрөнгө, татвараас зайлсхийсэн орлогоо илчилж ирсэн Казахстан улсын иргэдийг уг хуульд хамтруулан, ял шийтгэлээс чөлөөлөх юм байна.

Өршөөгдсөн иргэн хууль ёсны болгосон хөрөнгөө банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах болон Засгийн газрын үнэт цаас худалдан авч болох аж. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр банкны нийт хадгаламж 10 хувиар өсөх боломжтой гэж эрх баригчид тооцоолж байгаа юм байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж