Бүтээмжээ сайжруулах 5 арга

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Бүтээмжээ сайжруулах 5 арга

Та магадгүй ухаалаг утас, таблет болон лаптоп гэх мэтийнхээ хооронд олон төрлийн ажил хийж, бүтээмжтэй байна гэдэгт итгэдэг байж болох юм. Үнэндээ бол та зүгээр л анхаарал тань төвлөрөхгүй байна. Бүтээмж, олон төрлийн ажил гэх мэт үгсийг нэг өгүүлбэрт багтаах хэрэггүй байж болох юм. Нэг зүйлд анхаарал хандуулах нь чухал.

Ажилчдаас эсвэл үйлчлүүлэгчдээс ирэх яаралтай и-мэйлүүд анхаарал сарниулж болох юм. Гэхдээ та анхаарал сарнисны дараа тархиа дахин анхаарал төвлөрүүлэхэд 28 минут зарцуулдаг гэдгийг мэдэх үү? Хоёр минутын анхаарал сарниулалт ч нэг цаг, гучин минутыг тань урсгаж мэдэх юм. 8 удаа анхаарал сарниулахад таны хагас өдөр өнгөрч болох юм.

Эдгээр 5 алхам таны бүтээмжийн түвшингүүдийг үндсээр нь нэмэгдүүлэх бөгөөд тэдний аль нь ч таны олон төрлийн ажил эсвэл и-мэйлд холбоогүй юм.

1. Өөртөө зориулж хүлээлт бий болго.

Сошиал медиа руу орох, инбоксоо цэвэрлэх, компьютер тоглоом тоглох гэх мэт зүйлс амархан. Та тодорхой бус байх эсвэл дараагийн алхмууд дээрээ тодорхой бус байгаа бол энэ нь нийтлэг байдаг.

Тогтмол байдлаар хийх ажлын жагсаалтаа шинэчилж, зүйл тус бүрийг онцгой байдлаар боловсруулж, үйл ажиллагааны алхмуудаа тодорхойл. Таны гарт байгаа энэхүү хүчирхэг зэвсэгтэйгээр дараагийн алхмуудын талаар ямар ч шийдвэр гаргах хэрэггүй. Энэ нь таны бүтээмжийг нэмэгдүүлнэ.

2. Бусдад зориулсан хүлээлтийг бий болго.

Хэрэв таны хаалга нээлттэй гэсэн утгатай соёлыг бий богож байгаа бол та эргэлзээг бий болгож байна. Бид бусдад бидэнтэй хэрхэн харьцахыг заадаг шүү дээ. Хэрэв таны ажилчид, үйлчлүүлэгчид, гэр бүлийн гишүүд, найзуудаас тань бэрхшээлтэй тулгарах болгондоо тааламжтайхариуг өгдөг бол тэд таны цаг хугацаа, анхаарал төвлөрөлтөөсхулгайлсаар байх болно. Та болон таны бизнес илүү сайжирч л байдаг.

Нээлттэй хаалганы бодлогодоо зориулж тусгай цаг хугацааг бий болгож, түүнийгээ хаалган дээрээ наа. Урагш алх. Амьдралдаа байгаа хүмүүстэйгээ хүнд хэцүү харилцаатай бол өөртөө ажлын байр бий болгох нь 7 хоногийн 7 өдөрт цөлөөт цаг байхгүй гэсэн үг биш.

3. Ухамсартай бай.

Олон төрлийн ажил гэдэг бол удаашруулах, хойшлуулах техникээс илүү зүйл биш. Та зүг чиглэлийнхээ талаар тодорхой бус эсвэл та дараагийн ажил үүрэгтээ сэтгэл хангалуун биш байгаа бол саад бэрхшээл тусламж дэмжлэг, өөрчлөлт мэт санагддаг. Та өөртөө магадгүй үйлчлүүлэгчид тань зөв хариулт хэрэгтэй эсвэл та тэр даруй хариу өгөх боломжгүй бол нэг ажилтандаа урам хугарч болох юм. Хэрэв та ямар нэг зүйлийг бүрэн дуусгахгүйгээр дараагийн ажил руу үсэрч орох нь ямар нэг зүйлээс зайлсхийж байна гэсэн үг. Өөрөөсөө яагаад гэдгийг асуу. Та нэгэнт хариултаа авсан бол утга учиртай үйл ажиллагаа явуулж, илүү их зүйлийг хийж чадна.

4. Зар мэдээллээ унтраа.

Хэрэв та компьютер дээр ажилладаг бол хэрэгцээгүй цонхнуудаа хаа. Дараа нь сошиал медиануудынхаа сонордуулгуудыг хааж, и-мэйлүүдээ хаа. Нэг, хоёр цаг хүлээж чадахгүй цөөн зүйлс байдаг. Энэ нь хэрэгцээтэй мэт санагдаж болох ч амжилттай байхад илүү хэрэгтэй мэдрэмжийг төрүүлдэг.

5. Цаг хугацааны хэмжүүрийг ашигла.

Таны тархи тодорхой нэг цаг хугацаанд нэг ажил дээр 2-оос дээш цаг анхаарал төвлөрүүлж чадна. Анхаарал төвлөрүүлж чадах 2 цагийн хугацаанд юу хийж чадах вэ гэдгийг төсөөл. Миний үйлчлүүлэгчдийн олонх нь эдгээр бүтээмжийн дүрмүүдийг нэг удаа ч болов ашиглаж үзсэн байдаг бөгөөд өмнө ньбүхэл бүтэн 7 хоногийн турш хийж чадаагүй ажлаа ч ганцхан өглөөд л амжуулж хийж чаддаг болсон. Ажил хийхдээ нэг цагийн хугацаа бүхий хуучны цаг хугацааны хэмжүүрийг ашигла. Дараа нь 5 минутын завсарлага ав. Хөлөө сунга, орчноо өөрчил. Гэхдээ цаг хугацааны хэмжүүрээ хэрэггүй зүйлд эсвэл шаардлагагүй харилцан яриа гэх мэт зүйлсэд ашиглах хэрэггүй. Цаг хугацааны дүрмүүд! Харин одоо нэг цагийг өөртөө зориулж, гайхамшгийг мэдэр!

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж