Кадр: видео YouTube
Румын эмэгтэй Жина Михай (Gina Mihai) аль эрт нас барсан эмээгээсээ гэрэл зураг хүлээж авсан гэх хачирхалтай мэдээллийг “The Daily Mirror” сонинд бичжээ. Тэрээр санаандгүй байдлаар гар утасныхаа дэлгэцнээс талийгаач эмээгийнхээ селфи маягийн зургийг харсан бөгөөд тэрээр эмээгийнх нь хоолой могой шиг зүйл ороосон байсныг ярьжээ. Айдаст автсан Михай мэрэгч төлөгчдөд үзүүлсэн бөгөдө тэднээс нас барсан эмээ нь нөгөө ертөнцөд тайвшрал олж чадаагүй учир ийм байдлаар түүнд харагдсан гэж тайлсан гэх.
Бурхан болоочдыг бурхны оронд амар төрлийг олж чадахгүй байгааг могойгоор төлөөлүүлж харуулдаг эртний яриа байдаг аж. Тиймээс эмээгийнхээ сүнсийг тайвшуулахын тулд Михай мөргөл үйлдэх зөвлөмж авчээ. Хэдийгээр Михай тодорхой хэмжээнд шашин шүтлэгтэй ч гэсэн эмээгийнхээ булшийг эргэж тойроогүй удаж, талийгаачийн төлөө мөргөл хийдэггүй байсан гэнэ. Михай одоо энэ дутагдлаа засахаар шамдаж байгаа талаар дээрх сонинд өгүүлсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР