Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг хүссэн уриалга гарган, УИХ-ын гишүүдэд өнөөдөр илгээсэн байна.
Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг даван туулахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, иргэд хөдөлмөрчдийн амьдралын чанарыг сайжруулах чухал хуулиудыг батлах ёстой хэмээн үзжээ. Тодруулбал, Цалин, тэтгэврийг индексжүүлэх тухай хууль, Газрын тухай, Төмөр замын тээврийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг олон нэр бүхий хуулиудыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах, ингэхдээ улстөржиж талцахгүй, цаг хугацаа алдахгүйгээр асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна.
Сануулахад, УИХ-ын хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулсан юм.
Г.ДАРЬ