
Байнгын хороо тайлангийн хугацаанд Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Мөн Газрын тухай багц хуулийн төслийн талаар иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан 8 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Байнгын хорооноос Засгийн газарт хуулийн төслийг сайжруулан дахин оруулж ирэх нь зүйтэй саналаа хүргүүлж ажилласан байна. Байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны жилийн төсөв, үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл, Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийн талаар Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдын мэдээллийг сонсож хэлэлцэн тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүргийг өгч ажиллаа.
Б.БАТБААСАН