Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Cүүлийн гурван сарын хугацаанд дээд түвшиндээ хүрч, чангараад байсан алтны үнэ бага зэрэг буурчээ.  Алт гэлтгүй зэс, мөнгөний үнэ ч буурсан байна.

Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард өчигдөр /VII.07/ “АНУ-ын эдийн засгийн өсөлт ойрын саруудад идэвхжих нь” хэмээн мэдэгдсэний дараа тус улсын мөнгөн тэмдэгтийн үнэлгээ еврогийн эсрэг сүүлийн нэг долоо хоногийн дээд түвшинд хүрчээ. Өчигдөр Лондонд унци алтны спот ханш 0.5 хувиар хямдарч, 1319.25 ам.доллартай дүйсэн байна. Тэгвэл энэ сарын 1-нд эл үнэт металлын ханш 1332.33 ам.долларт хүрчээ.

 Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж