Биржийн арилжааг гурван самбарт явуулна

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Биржийн арилжааг гурван самбарт явуулна

Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-өөс биржийн арилжааг гурван самбарт явуулдаг байх шинэ бүртгэлийн журмыг баталжээ.

Журмыг одоогоор Санхүүгийн зохицуулах хороо эцэслэн батлахыг хүлээж байгаа гэж Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар хэллээ. Ингэснээр гарааны жижиг, дунд компаниуд болон бүтээн байгуулалтын төслүүдийг гуравдугаар самбарт арилжаалж, хөрөнгө босгох боломжтой болох аж.

Мөн ТОП-20 индексийг хөрөнгийн зах зээлийг илтгэх жишиг болох хэрэгтэй байгаа талаар МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч онцолсон юм. Үүнээс гадна Монголын компаниудыг гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлж Лондон, Торонто, Сингапурын зах зээлээс хөрөнгө босгох чиглэлд МХБ дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж