Багагүй хугацаанд шүүхдэлцсэний эцэст төрийн өмчид ирсэн В.И.Лениний музейг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Үлэг гүрвэлийн төв музей болгох шийдвэр гарсан билээ. Тэгвэл өнөөдөр эл музей нээлтээ хийж, "Т-Батаар ба сор үзмэрүүд" сэдэвт үзэсгэлэнг нийтэд толилуулж эхлэх гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 20.00 цагаас болно.
Нээлтийн үзэсгэлэнд дэлхий дахинд “Монгол баатар” хэмээн алдаршсан Тарбозавр батаар болон бусад Монголын сор болсон үзмэрүүд болох 15 зулзаган протоцератопс, Ингениа, Овираптор, Сайхания зэргийг дэлгэн сонирхуулах ажээ.
Үзэсгэлэн өнөөдөр үнэ төлбөргүй олны хүртээл болох бол маргаашнаас эхлэн том хүн 2500, хүүхэд 1000 төгрөгөөр үзэж сонирхох юм байна.
Б.ЭНХ