KFC-Тэнгис салбарт урьж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

KFC-Тэнгис салбарт урьж байна

Гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн сайхан газарт тооцогддог KFC түргэн үйлчилгээтэй рестораны 4 дэх салбар болох Тэнгис кинотеатрын урдхан талд байрлах  KFC, Тэнгис салбар нээгдсэн цагаасаа хойш үйлчлүүлэгчдийн очих дуртай газар болсоор байна.

KFC, Тэнгис салбар нь “Хамтдаа байх мөч бүхнээ so good“ байлгахыг хүсдэг залуустаа зориулаад “Movie set” хэмээх шинэ багц гаргасан.Энэхүү багцанд  1 попкорн, 2 ундаа, 2 шарсан төмс болон твистер, бургерийн аль дуртайгаасаа 2-ийг сонгон авах эрх багтсан ба тасалбараа Тэнгис кино театрт үзүүлэн хөнгөлөлттэй үнээр билет авах боломжтой юм. Мөн “Тэнгис” кинотеатрт кино үзсэн  билетээ үзүүлээд KFC, Тэнгис салбараас “Movie set”  худалдан аваад  зайрмаг бэлгэнд авах юм.  

Мөн so good амттай KFC брэндийн хэрэглэгчид маань  7 сарын 1-ээс эхлэн оноо цуглуулах карттай боллоо. Амтат шарсан тахиатай KFC рестораны дурын салбарт хийсэн 20,000₮-н худалдан авалт тутамдаа  та нэг  тамга даруулах ба нийт 10 тамга даруулж “Sweet Plus “ /өндөгтэй тарт+ Кофе / бэлгэнд аваарай. Танд сануулахад оноо цуглуулах карт 8 сарын 31-г дуустал явагдах тул та оноогоо цуглуулж бэлгээ авахаа мартуузай.

Тэртээ 70 жилийн өмнө Хурандаа Сандерсын 11 төрлийн ургамал, амтлагч бүхий нууц жороор бэлтгэсэн хосгүй амттай шарсан тахианы ресторан өглөөний 10 цагаас оройн 23 цаг хүртэл ажиллана.

Амтат шарсан тахиа, бургер, твистерт дурлагсадаас гадна жинхэнэ итали кофе, свийт амттанд дурлагсад, гэр бүл, найз нөхөд, бяцхан үрстэйгээ хамтдаа байх мөч бүхнээ so good дурсамж дүүрэн байлгахыг хүссэн хэн бүхнийг  KFC, Тэнгис салбарт урьж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж