Жокович &#34Уимблдон&#34-ы хоёр дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Жокович &#34Уимблдон&#34-ы хоёр дахь түрүүгээ хүртлээ

"Уимблдон"-ы эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт өнгөрсөн шөнө болж, Сербийн Новак Жокович ялалт байгуулснаар тус цомыг хоёр дахь удаагаа хүртлээ.

Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Уимблдон" зургадугаар сарын 23-наас долдугаар сарын 6-ны хооронд Английн Лондон хотын All England Tennis Club-т болж өнгөрлөө. Энэ жилийн "Уимблдон"-ы эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн түрүүг 2011 онд тус тэмцээнд түрүүлж байсан шилдэг теннисчид хүртлээ.

Бямба гаригт болсон эмэгтэйчүүдийн шигшээд тоглолтод Чехийн Петра Квитова, Канадын Эжени Бучардыг 55 минутад 6:3, 6:0-ийн харьцаагаар хожиж, хоёр дахь түрүүгээ хүртсэн.

Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер нарын хооронд болоход Жоковичийн ялалтаар өндөрлөлөө. 5 сет үргэлжилсэн тоглолт 3 цаг 56 минут үргэлжилэхэд 6:7 (7:9), 6:4, 7:6 (7:4), 5:7, 6:4-ийн харьцаагаар Жокович ялалт байгууллаа. Тэрээр хагас шигшээд Болгоарын Григор Димитроваг хожиж, шигшээд шалгарсан. Григор Димитровын хувьд шөвгийн наймд тус тэмцээний 2013 оны аварга Их Бриатны Энди Маррейг хожсон юм. Жокович өнгөрсөн жилийн шигшээд Энди Маррейд ялагдаж байсан.

Ийнхүү энэ жилийн ганцаарчилсан төрлийн аваргууд болох Чехийн Петра Квитова, Сербийн Новак Жокович нар 2011 оны "Уимблдон"-нд  түрүүлж байсан бөгөөд хоёр дахь түрүүгээ дахин хүртлээ. Жокович тус тэмцээнд түрүүлснээр өөрийн чансаагаа 2000 оноогоор ахилж, дэлхийн тэргүүн теннисчин цолоо дахин авч байна. Тэрээр 1 сая 760 мянган еврогийн шагнал хүртлээ. Жокович "Их дуулга" тэмцээний долоон түрүү хүртээд байгаагаас "Австралийн нээлттэй тэмцээн" хамгийн олон удаа буюу дөрвөн удаа түрүүлжээ. Тэрээр "Роллан Гаррос"-т нэг удаа түрүүлж чадаагүй байна.

"Их дуулга"ын 17 түрүүт "Швейцарь цаг" хочит Рожер Федерер "Уимблдон"-ы ес дэх финалд шалгарлаа. "Уимблдон"-нд 2003-2007 онуудад тасралтгүй түрүүлж, 2009, 2012 онуудад дахин цом хүртэж, өөрийгөө харих болоогүй гэдгээ харуулж байсан Федерер энэ жил финалд шалгарлаа. Өдгөө 33 настай нэрт теннисчний хувьд 2012 оны "Уимблдон"-д түрүүлснээс хойш "Их дуулга"-ын түрүүг хүртэж чадаагүй байна. 

Ийнхүү дуулиан шуугиантай байсан энэ жилийн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн аваргууд хоёр дахь түрүүгээ хүртсэн нь нэгэн сонин тохиолдол болж, түүхэнд тэмдэглэгдлээ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж