БНХАУ-ын Бээжин хотноо долдугаар сарын 3-8-ны өдрүүдэд буудлагын Дэлхийн цомын тэмцээн болж байна. Тус тэмцээнд ОУХМ, урт бууч Д.Лхамсүрэн, Ч.Нарантуяа, Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй арван тамирчин онц сорьж буй.
Дэлхийн цомын 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд ОУХМ Ч.Нарантуяа 580 оноогоор шигшээд шалгарч, улмаар 412,1 оноо авснаар зургадугаар байр эзэллээ. Энэ нь манай урт бууч эмэгтэйчүүдийн хувьд Дэлхийн цомын дээрх дасгалд үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар тэмдэглэгдэв. Энэ дасгалд Италийн Петра Зубласинг 458.8 оноогоор тэргүүлсэн бол БНХАУ-ын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Ч.Нарантуяа хийн урт бууны 10 м-т 410.4 оноогоор 20-р байрт шалгарсан байна.
Ч.БОЛ