Гэмтэл согог судлалын үндэсний төвд Сүхбаатар аймгийн нийслэл дэх нутгийн зөвлөлөөс 20 ор хандивласан байна. Өнгөрсөн сарын 21-нд Баруун-Уртаас Улаанбаатарыг чиглэлд зорчигч тээвэрлэж явсан aвтобус осолдож, зургаан хүн нас барж, 44 хүн тус эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Улсдаа ганцхан байдаг гэмтлийн эмнэлэг нь ачаалал их байдгаас өвчтнүүд шалан дээр хэвтэн эмчлүүлэх нь энгийн үзэгдэл. Тэгвэл энэ байдлыг харсан Сүхбаатар аймгийнхан ийнхүү ор хандивлах болсон аж.
Ч.БОЛ