Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнөөдөр Дархан аварга цол хүртлээ. Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдсэн энэ өдөр "Дархан аварга" цолтон нэмэгдсэнд Монгол түмэн бүхэн баярлаж сууна.
Тиймдээ ч тэрүү мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёрюү Дагвадоржийн сэтгэл хөдөлж, олныг шуугиулсан жиргээ нисгэв. Тэрээр "Хужиртийн ойдоо зодоглоно, хорхой хүрчихлээ" хэмээн жиргэж, зодог өмссөн зургаа нийтлэн, "За би бэлэн, нэг иймэрхүү, ямар байна" гэхчлэн цааш бичжээ.
Асашёрюү аваргын зодог өмссөн зураг твийтерчдийг хөдөлгөөнд оруулж, "Аварга энэ жилийн наадамд барилдах нь уу" гэсэн асуулт сошиал ертөнцөд тарж эхэллээ.
Ч.ШАРХҮҮ