ХХБ-ны хэрэгцээнд дараах төхөөрөмжүүдийг нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах багц тендерүүдэд оролцохыг урьж байна.
- 1-р багц: Нэвтрэх систем
- 2-р багц: Серверийн өрөөний гал унтраах систем
- 3-р багц: Серверийн өрөөний тоног төхөөрөмж болон тог баригч
- 4-р багц: Хяналтын камер болон дотоод сүлжээнд ашиглагдах тоног төхөөрөмж, холбох кабель, модулиуд
Тендерт үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байгууллага оролцох ба дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга, нотариатаар баталгаажуулсангэрчилгээний хуулбар
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
- Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал, г.м ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна.)
- Нийлүүлэх хугацаа, баталгаат хугацаа
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ төлсөн баримт
- Бусад холбогдох мэдээлэл
Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.
Та бүхэн холбогдох материалаа 2014 оны 7-р сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12, хаягт байрлах ХХБ-ны төв байрны ресепшинд, ХХБ-ны “Тендерийн хороо”-нд гэж хаяглан битүүмжилж ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт, гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас: 331133, дотуур утас: 1490, имэйл: tender@tdbm.mn )-тэй холбогдоно уу. Зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000 төгрөгийг ХХБ-ны 4004964808000001 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.