Өнөөдөр болох үйл явдлын товчоон

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлын товчоон

Өнөөдөр буюу зургадугаар сарын 30-ны лхагва гаригт хаана, ямар үйл явдал, арга хэмжээ болох тухай мэдээллийг хүргэе.

  • Өнөөдөр 14.30 цагаас Төрийн ордны В танхимд “Төсвийн зарлагад тавих хяналт парламентын хяналт” сэдэвт уулзалт ярилцлага болно.

  • СУИС-ийг дуулаач мэргэжлээр 1998 онд, ОХУ-ын Дорнод Сибирийн Театр урлагийн академийг Театрын найруулагч мэргэжлээр төгссөн Загдхүүгийн Лхагвадоржийн найруулсан “Сонгодог мюзикл” тоглолт өнөөдөр орой 19.00 цагаас “УБ палас”-т болно. Тоглолтод УДЭТ-ын уран бүтээлчид оролцох аж. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг.

  • Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд эхэлнэ. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд эхэлнэ.

  • Ном солилцооны XҮI уулзалт өнөөдөр “Тэнгис” кино театрын баруун талд байрлах “BOSHPER” кафед 19.00 цагаас болно. Та бүхэн хүрэлцэн ирснээр өөрсдийн хүссэн номыг олж унших боломжтой болохоос гадна шинэ найз нөхөдтэй болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 99782579, 88760910 дугаарын утсаар лавлаж болно.

  • “Хөх цэрэг” аялал үргэлжилнэ. Эх оронч монгол хүүхдийн “Хөх цэрэг” аялал үргэлжилж байна. Цончинболдог, Гүн галуутай, Багануурын уурхай, Хар зүрхний Хөх нуур, Хангал нуур, Балдан Бравин хийд, Өглөгчийн хэрэм, Биндэрийн овоо, Дэлүүн болдог, Дондогдуламын музей, Ононгийн шугуй, Боорчийн тал, Линбао онгоц, Мөрөнгийн хадны сүг зураг, Аварга рашаан, Мянган өвөлжөөт, Тоонот уул зэрэг түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар нийт 1600 км газрыг 10 хоног туулж, долдугаар сарын 4-нд Улаанбаатарт ирэх юм байна. Аяллын үеэр С.Ганбаатар, Ц.Баатархүү, Д.Баяндалай, “Шри Шри” амьдрах ухаан бясалгалын төвийн тэргүүн Ц.Саранцэцэг, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дуучин BX, Эгшиглэн, Тимон нар хүүхдүүдтэй уулзаж, тоглолт, сургалт, лекц, тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулах ажээ. Лавлах утас: 70111839, 99991990, 99191990

  •  Үндэсний Дуу Бүжгийн "Түмэн эх" чуулга зуны цагийн хуваарьтаа шилжсэн тул өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн  өдөр бүр 18.00 цагаас “Ардын урлагийн гайхамшиг” тоглолтыг хүргэж байна.

  • Монгол-Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд үргэлжилж байна. Хоёр орны хувцас загварын уран бүтээлчдийн “Fashion Art” үзэсгэлэн Уран зургийн галерейн гурван давхрын зааланд үргэлжилж байгаа бол “Өргөө” кино театрт үнэ төлбөргүй кино үзэх боломжийг олгож байна.

  • Монголын урлагийн ажилтны холбооны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Ардын дуу дуулаачдын улсын IҮ уралдаан”-ы хаалт 13.00 цагаас “Сарны чулуу” чуулгад болно. Харин 15.00 цагт уралдааны шагналтнуудын Гала концерт Төв аймгийн “Монгол туургатан” театрт болох юм байна. Лавлах утас 321778, 99199794,99113824, 99810349.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж