Энэ онд ХДХВ-ийн 24 тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Энэ онд ХДХВ-ийн 24 тохиолдол бүртгэгджээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ийн өвчлөлөөр халдварласан 74 дэх тохиолдол бүртгэгджээ. Тэрбээр 30 орчим насны, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлгүй, бэлгийн хэвийн амьдралтай нэгэн бгөөд сайн дурын шинжилгээнд хамрагдах үед халдвартай болох нь тогтоогджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс түүний хавьтагчдыг тогтоохоор ажиллаж байна.

Дархлалын олдмол хомсдолын авчнийг үүсгэгч ХДХВ-ын халдвар тээгч манай улсад бүртгэгдсэнээс хойш найман иргэн уг өвчний улмаас нас  бараад байгаа ба энэ он гарсаар 24 тохиолдол нэмж бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом өссөн тоо  бөгөөд иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах нь нэмэгдэж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж