&#34Газпром&#34 Хятадад хий нийлүүлэх шинэ гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

&#34Газпром&#34 Хятадад хий нийлүүлэх шинэ гэрээ байгуулна

 

"Газпром" ба CNPC 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байгаа нь. Фото: Алексей Дружинин / РИА Новости / AFP

 

"Газпром" ойрын хугацаанд байгалийн хий нийлүүлэх дахин нэг шинэ гэрээг хятуудтай байгуулахаар болж байна. Газпромын тэргүүн Алексей Миллерийн хэлснээр, Хятадад жилдээ 30 тэрбум шоо метр хий нийлүүлэх гэрээний талаар ярилцаж байгаа ба түлшийг Баруун Сибирийн ордуудаас Шинжаан-Уйгарын автономын район гэсэн  замаар нийлүүлэх ажээ.

 

Оросын хийг хоолойгоор дамжуулах урт хугацааны гэрээг энэ жилийн тавдугаар сард байгуулсан ба түүний дагуу жилдээ 38 тэрбум шоо метр хийг 30 жилийн турш Хятадад нийлүүлэх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж