Оросын хийг солих хувилбарыг боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Оросын хийг солих хувилбарыг боловсруулжээ

Украины Сангийн яам бусад байгууллагуудтай хамтран Оросын байгалийн хийг орлуулах найман төрлийн хувилбарыг боловсруулсан талаар яамны хэвлэлийн албаас мэдээлэв.  

Эдгээр хувилбараар: био түлш (20 мянгаад хүнтэй суурингуудад) ашиглах;  нүүрсийг хийжүүлснээр хий гарган авах; гүнзгий өрөмдөлтөөр хийн олборлолтыг нэмэгдүүлэх; нүүрсний хольцийн түлш үйлдвэрлэх юм байна.

Мөн шөнийн цахилгаан үйлдвэрлэлтийг дулаан гаргахад ашиглах, шахмал хий хүлээн авах далайн боомт байгуулах хиймэл хий SG –ийг химийн үйлдвэрүүдэд ашиглах, SNG гэх хиймэл хий зэргийг гарган авах арга хэмжээг авах ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж