Туул голоос цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Туул голоос цогцос олджээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд буюу Сонсголонгийн гүүрний зүүн талд Хадан хясааны харалдаа Туул голоос өчигдөр хүний цогцос олджээ. Иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу онцгой байдлын албаны эрэн хайх аврах салбарын алба хаагчид  52 настай эрэгтэйн цогцос байсныг гарган, дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж