“Замд гаръя” лаазан бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

“Замд гаръя” лаазан бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Гурван сая төгрөгийн шагналын сантай “MCS” компанийн зохион байгуулж буй Жалам хар, Сэнгүр шар айргийн лаазаар хийсэн бүтээлийн “Замд гаръя” уралдааны бүтээлүүдээр Монголын уран зургийн галерейд үзэсгэлэн гаргалаа. Монголын уран бүтээлч залуусын бүтээлч, техник сэтгэлгээг хөгжүүлэх, улмаар цаашид шинэ бүтээл хийх урам зоригийг өгөх зорилготой энэхүү уралдаан жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн уралдаанд ирсэн бүтээлүүдэд аяны майхан, хэрэгсэлээс эхлээд бадарчин, дугуй зэрэг олон сонирхолтой бүтээлийг лаазаар хийснийг Соёлын төв өргөөнд байрлах Монголын уран зургийн галерейн хоёр давхарын үзэсгэлэнгийн танхимд дэлгэн тавиад байна. Үзэсгэлэнг зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 1-ний хооронд үнэгүй үзэж сонирхох боломжтой бөгөөд гурван сая төгрөгний эзнийг долдугаар сарын 1-ний 15,00 цагт “MCS” компанийн удирдлагууд шалгаруулан шагнал гардуулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж