Түүхийн дурсгалыг хил давуулахаар завджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Түүхийн дурсгалыг хил давуулахаар завджээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ сарын 20-ны өдөр Оросын Холбооны Улсын иргэн Г гэгч эртний түүх соёлын дурсгалт зүйлийг хил давуулахаар завджээ. Тэрбээр  цутгамал морь, эд өлгийн зүйлийн хэлтэрхий , чулуу зэрэг 43 ширхэг зүйлийг нуун хилээр авч гарах гэж байсан аж. Түүнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Пүрэв, Гаалийн улсын байцаагч Б.Ичинхорлоо нарын хамтарсан үзлэгээр илрүүлсэн байна. Хураагдсан эд зүйлсийг БСШУЯ-ны дэргэдэх “Эртний эд зүйл шинжлэх газар” руу шинжлүүлэхээр явуулаад байгаа юм байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж