Францын алдарт жүжигчин Софи Марсу, Кристофер Ламберт нар Монгол улсад хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жан Поль Дюман, кино наадмын зохион байгуулагч, продюссер Кристен Пернэн болон энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид өчигдөр iLOFT Funcition house-т хэвлэлийн бага хурал хийв. Хуралд оролцсон алдарт жүжигчид монгол ноолуураар гоёсон нь хүн бүрийн анхаарлыг татаж байлаа. Жүжигчин Софи Марсу хэлэхдээ “Танай сайхан оронд анх удаа ирж байгаадаа маш их баяртай байна. Би их энгийн зүйлд дуртай. Тийм болоод ч тэр үү, танай сайхан оронд хүрэлцэн ирлээ” хэмээн илэн далангүй хүүрнэв. Түүний бүтээсэн дүрүүдээс франц эмэгтэйн жинхэнэ дүр төрх, ямагт өөрийнхөөрөө, эрх дураараа байдлыг олж харж болно.
Франц хэлтэн орнуудын кино наадмын хүрээнд “Тэнгис” кино театрт өчигдөр орой “Асрагч эр” Францын уран сайхны кино нээлтээ хийсэн байгаа. Нээлтийн үйл ажиллагаанд Францын алдарт жүжигчин Софи Марсу, Кристофер Ламберт нар хүрэлцэн ирж үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ нэгэн үдшийг халуухан уур амьсгал дунд өнгөрөөжээ. “Асрагч эр” киноны найруулагчаар алдарт найруулагч Алайн Монн ажилласан байна.

Б.Болор-Эрдэнэ