Голомт банкны нийт харилцагчдын анхааралд

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Голомт банкны нийт харилцагчдын анхааралд

Голомт банк үндсэн бүртгэлийн системдээ баяр наадмын өдрүүдэд шинэчлэлт хийж, түр зогсолт хийх тул эрхэм харилцагч, карт эзэмшигчид та бүхэн санхүүгийн зохицуулалтаа урьдчилан хийнэ үү.

Голомт банк дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч Инфосис компанитай хамтран үндсэн бүртгэлийн системээ шинэчлэх бэлтгэл ажлыг хангаж, баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2014.07.10-наас 13-ныг дуустал хугацаанд  бүрэн  нэвтрүүлэлт хийх гэж байна.

Инфосис компанийн Финакл системийг Голомт банк үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр харилцагчийн үйлчилгээний чанар өндөр түвшинд хүрэхийн зэрэгцээ системийн хэвийн найдвартай байдал олон улсын стандартад нийцэж, үйл ажиллагааны цар хүрээ улам тэлэх юм.

Энэхүү шинэ систем нэвтрүүлэлтийн үеэр Голомт банкны зарим үйлчилгээ доорхи хуваарийн дагуу түр зогсолт хийх тул эрхэм харилцагчид та бүхэн энэ хугацаанд банкаар хийгдэх санхүүгийн үйлчилгээ, төлбөр тооцоогоо төлөвлөж, зохицуулахыг хүсэж байна.

 

– ГОЛОМТ БАНК –

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж