Зэрлэг адуу нутагтаа ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.07.06-нд нийтлэгдсэн

Зэрлэг адуу нутагтаа ирлээ

Прагийн амьтны хүрээлэн 2011 оноос эхлэн БНЧУ-ын армитай хамтран “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төслийн хүрээнд нийтдээ 15 тахийг тээвэрлэн авчраад байна. Эдгээр ховордсон амьтдыг хамгаалах тал дээр идвэхитэй ажиллаж байгаа Прагийн амьтны хүрээлэнгээс 30 гаруй цагийн тээвэрлэлтийн дараа өөрсдийн өмнөх удмын нутаг болох Говийн Б бүсэд тахийн гурван гүүг хайрцагнаас нь гаргаж нутагшууллаа.

Ийнхүү Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” хэмээх төслийн хүрээнд 4 дэх тээвэрлэлтээ амжилттай хэрэгжүүлж байгаа нь энэ аж. Кбелийн онгоцны буудлаас Тахийн талд морьдыг гаргах хүртэлх тээвэрлэлт 24 цаг 10 минут үргэлжилжээ. Долны Добржейёвоос ачсанаас хойш  33 орчим цаг болсон байна. Казан, Новосибирск, Булган суман дахь зохицуулалтын ажлууд болон газрын тээвэрлэлтийн  “Бүх  үйл ажиллагаанууд аливаа нэгэн саадгүй түргэн шуурхай” явагдсанаар энэ удаагийн тахийн тээвэрлэлтийг бид хамгийн хурдан гүйцэтгэж чадлаа хэмээн Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек  дурьдлаа.

КАСА агаарын хөлөг урьдчилан төлөвлөсний дагуу Прагийн цагаар 8.25 буюу орон нутгийн цагаар 13.25 минутанд Монгол улсад газардлаа. Говийн Б дархан цаазат бүс рүү газраар ойролцоогоор 200 км замыг туулсан. Тээвэрлэгдэж ирсэн  Гретел, Баян, Улла хэмээх 3 гүү тээвэрлэлтийг аливаа нэгэн асуудалгүй даван туулж хайрцагнаасаа аюулгүй гарцгаасан аж.

Гүүнүүдийг хайрцагнаас нь гаргах үйл яжиллагаа Прагийн цагаар 15 цаг өнгөрөөд буюу Монгол улсад нар жаргахын өмнөхөн явагдсан байна. Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек “Өмнөх тээвэрлэлтүүдийн явцад гүүнүүдийг гол төлөв нэлээд шөнө орой болсон хойно гаргадаг байсан” хэмээн энэ жилийнхээ амжилтаараа бахархан ярьж байлаа.

Ирэх хэдэн сарын түршид гүүнүүд дасан зохицох хашаанд үлдэж Монголын уур амьсгалд дасч,  эхний өвлийг давсны дараа онгон байгаль руу нь суллаж тавих юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж