Их Британий угсаа залгамжлах ханхүү Чарльзийн хувийн амьдрал тун таагүй, хоёр дахь гэрлэлт нь бүтэлгүйтэж магадгүй байгаа аж. Тэрбээр хоёр дахь эхнэр Камиллагаасаа салахаар болсон гэж гадаадын хэвлэлээр бичиж байна. Тэдний салах болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа юм. Ордоны нэрээ нуусан эх сурвалжийн мэдээлснээр Чарльзийн эхнэр Камилла хатан хаантай хэд хэдэн удаа хэрэлдэж, үгээр доромжилсон гэнэ. Хосуудын таагүй харилцаа ханхүүгийн хаан ширээнээс үүдэлтэй аж. Чарльз 65 нас хүрсэн ч одоо хүртэл угсаа залгамжлагч хэвээр байгаа юм. Хатан хаан энэ бүх явдлын дараа хүүгээ Камилагаас салахыг шаардсан байна. 2005 ханхүү болон Камилла нар албан ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ. Энэхүү арга хэмжээнд Британий бүхий л дээдсүүд оролцсон ч ханхүү Уилльм, Харри нар оролцоогүй юм.
Б.ХОНГОР