ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран “Монгол туургатны бүжгийн наадам”-ыг зохион байгуулахаар болжээ.
Уг наадмыг үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Наадамд ҮДБЭЧ, Хилийн цэргийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгаас гадна Монгол туургатан улсууд оролцох юм. Одоогийн байдлаар ОХУ-ын Буриад, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО оролцохоор болоод байгаа аж.
Б.ХОНГОР