Аргентин, Нидерланд хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.06-нд нийтлэгдсэн

Аргентин, Нидерланд хагас шигшээд шалгарлаа

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт шалгарах багуудын тоглолт өчигдөр боллоо. Эхний тоглолт Аргентин, Бельгийн хооронд болж дэлхийн хоёр удаагийн аварга Аргентины шигшээ баг Бельгийг 1:0-ийн харьцаатай хожиж, 2014 оны ДАШТ-ий шөвгийн дөрөвт шалгарлаа.

Хожлын гоолыг тоглолтын найм дахь минутад Аргентины шигшээ багийн довтлогч Гонсало Игуаин оруулсан юм. Тоглолтын найм дахь минутад Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч Анхель Ди Мариягийн дамжуулсан бөмбөг Бельгийн хамгаалагчийн хөлд ойн, Гонсало Игуаинд ирсэн. Энэхүү бөмбөгийг Гонсало Игуаин дагуулж гуядан, Бельгийн шигшээ багийн хаалганд гоол орууллаа. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор ч гоолын эзэн Гонсало Игуаин тодорсон.

Бельгийг хожсон Аргентины шигшээ 24 жилийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарч байгаа юм.

Дэлхийн дөрвөн удаагийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг 25 дараалан хожигдоогүй гэсэн гайхамшигтай амжилтыг эзэд боллоо.

Энэ өдрийн хоёр дахь тоглолт Нидерланд Коста Рикагийн хооронд боллоо. Тоглолтын хугацаа дуусахад багууд 0:0-ээр тэнцэж,  11 метрийн торгуулийг цохилтоор ялагчаа тодрууллаа. Ингээд Голландын шигшээ баг 4:3-аар Коста Рикаг гэрт нь буцаалаа.

Энэ тоглолтын шилдгээр Коста Ригагийн хаалгач Кейлор Навас тодорлоо.

Голландын баг шөвгийн дөрөвт Аргентинтай хүч үзнэ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж