Толгойгоороо нvхрvv нисч орсон нь

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Толгойгоороо нvхрvv нисч орсон нь

Ямар нэгэн нvх, хонгилруу яг толгойгоороо нисч юмуу vсэрч орчихоод амьд
сэрvvн гарч ирэх тохиолдол хvvхэлдэйн киноны хальсан дээрээс л хальт
vзэгддэг билээ. Тэгвэл хятадын нэгэн моторт дугуйны жолооч яг л
хvvхэлдэйн киноны баатар шиг байдалд орж, амьдралдаа мартахааргvй
дурсамжийг, бас сургамжыг авчээ. Тэрээр салхи татуулан давхиж яваад, мод
мєргєн унахдаа тємєр тэрэгнээсээ vсрээд унаадахаж л дээ. Моторт дугуйны
жолооч нарын хувьд байдаг л нэг тохиолдол мэт танд санагдаж байгаа
байх. Тэгвэл энэ залуу зvгээр ч нэг унаагvй, харин урдаа байсан, 50
см-ийн диаметртай нvхрvv яг толгойгоороо зоогоод орчихжээ. Анхны
гэрчvvдийн мэдэгдсэнээр, осолдсон залуу маань толгойгоороо нvхэнд
зоогдчихоод, арай гэж цухуйх хоёр хєлєєрєє тийчигнэн, амьтай голтой
тєдийхєн байжээ. Ингээд ачтай буянтай хvмvvс тvргэн тусламж дуудаж, тэд
нь ч аравхан минутын дотор хєєрхий залууг гаргаж аваад, эмнэлэгт
хvргэсэн байна. Ингээд хорвоо дээр ховорхон тохиох ийм нэгэн сонирхолтой
явдлын дvр зурагтай зухас танилцаж, чєлєєт цагаа хугаслахыг урьж байна.
Санааг дагадаг амьдрал магадгvй энэ залууг хэтэрхий их хvvхэлдэйн кино
vзсэнийх нь тєлєє “шийтгэсэн” байх л даа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж