Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тэнгисийн цэргийнхний дунд усан сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд баруун, зүүн флотын офицерууд идэвхтэй оролцож, 10 км зайд хүчээ сорьсон байна. Ким Чен Ун "Цэргийн өндөр албан тушаал хашигчид бие бялдрын өндөр чадвартай байх ёстой. Мөн үргэлж цэргүүдэд үлгэр дууриалал болох ёстой. Усанд сайн сэлэх нь цэргийн хүний нэг давуу тал юм. Цэргүүд бэлтгэлээ эрчимтэй хангах хэрэгтэй." гэж үүрэг даалгавар өгчээ.
Ч.ШАРХҮҮ