Английн Лондон хотноо үргэлжлэн явагдаж буй "Уимблдон"-ы 11 дэх өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо.
Энэ өдөр Сербийн Новак Жокович Болгарын Григор Димитроваг 6:4, 3:6, 7:6, 7:6-ийн харьцаагаар буулган авснаар шигшээд шалгарлаа. Тэмцээнд 11-т эрэмбэлэгдсэн Болгарын Григор Димитров шөвгийн наймд өнгөрсөн жилийн аварга Их Британы Энди Маррейг хожиж, хагас шигшээд шалгарсан. Өдгөө 23 настай Димитров "Их дуулга" тэмцээний оргил амжилтаа үзүүллээ.
Харин нөгөө хэсгээс шалгарсан тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Швейцарийн Рожер Федерер, Канадын Милос Ронач нарын тоглолтод 6:4, 6:4, 6:4-ийн харьцаагаар "Швейцарь цаг" илүүрхсэн. "Их дуулга" тэмцээний оргил амжилтаа үзүүлсэн Канадын Милос Роначын хувьд дэлхийн манлай теннисчин алдар Испаний Рафаэль Надалийг хожиж, шуугиан тарьсан Австралийн 19 настай Ник Киргиосыг хожиж, хагас шигшээд шалгарсан билээ.
Ийнхүү энэ оны "Уимблдон"-ы аваргын төлөө "Их дуулга"-ын 17 түрүүт Швейцарын Рожер Федерер, зургаан түрүүт Сербийн Новак Жокович нар шалгараад байна. Рожер Федерер "Уимблдон"-нд долоон удаа түрүүлээд байгаа бол Новак Жокович 2011 онд аваргын цомыг өргөж байжээ. Жокович өнгөрсөн жилийн шигшээд шалгарсан амжилтаа давтаж байна.