Larry King 25 жилийн хаанчлалаа төгсгөлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Larry King 25 жилийн хаанчлалаа төгсгөлөө

Өдгөө 76 настай нэрт нэвтрүүлэгч Larry King 25 жилийн турш CNN телевизийн эфирээр цацагдсан “Larry King Live” нэвтрүүлгийнхээ сүүлчийн дугаарыг хүргэлээ. Тэрбээр “Би хувийн амьдралдаа илүү их цаг зарцуулахаар шийдсэн. Миний үдшийн хөтөлбөр телевизийн ертөнцөд 25 жилийн турш хаанчилж байсан гэхэд үгүйсгэх хүн олон гарахгүй байх. Би хийх зүйлээ хийсэн гэж бодож байна” хэмээн ярьжээ.
Харин CNN энэхүү үйл явдалтай холбогдуулан албан мэдэгдэл хийхдээ “Larry King бол телевизийн ярилцлагын төгс хэлбэрийг бий болгосон хүн. Түүний ярилцаж буй хүнийхээ дотоод сэтгэл, бодол санааг нь ил гаргадаг ур ухаан нь гайхалтай” хэмээн тодотгосон байна.
Ийнхүү “Larry King Live” төгсгөлийн цэгээ тавьлаа.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж