Опра Бучардын тоглолтыг үзэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.07.05-нд нийтлэгдсэн

Опра Бучардын тоглолтыг үзэх үү?

Английн Лондон хотноо үргэлжилж буй "Уимблдон"-ы нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Кандын залуу теннисчин Эжени Бучард шалгараад байгаа. Тэрээр өнгөрөгч пүрэв гаригт Румыны Симона Халепийн хожсоны дараа хэлэхдээ: "Энэ тоглолт үнэхээр амаргүй байлаа. Би энэ хүртэл маш сайн бэлтгэл хийсэн. Өнөөдөр тэр их ачаалалын минь үр дүн гарч байна. Гэхдээ эрт баярлах болоогүй. Дахин нэг тоглолт /өнөөдөр/ байна. Хүндэтгэлийн суудалд Жастин Бибер, Опра Винфри нарыг харахыг хүсэж байна. Жастин Бибер тэр суудалд суух боломжгүй бол Опра байгаасай гэж хүсэж байна" гэсэн байна.

Талбайн теннисний шинэ од болон гялалзаж буй Канадын 20 настай Эжени Бучард өнөөдөр болох шигшээ тоглолтод 2011 оны "Уимблдон"-ы Петра Квитоватай тоглох юм.

Дашрамд дуулгахад, талбайн теннисний хамгийн нэр хүндтэй "Их дуулга" болох "Уимблдон"-ы нээлттэй тэмцээн өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд Английн Лондон хотноо эхэлсэн. Нийт 25 сая еврогийн шагналын сантай тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 1 сая 760 мянган еврогийн шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртэх бол дэд аварга 880 мянган еврог халаасалж, 1300 оноог хүртэнэ.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж