ДАШТ-нд зургаан гоол оруулсан 23 хүртэлх настай тамирчдаас хоёр дахь нь Хамес Родригес боллоо. Анхных нь Пеле байсан юм. Тэрээр 17 настайдаа 1958 оны дэлхийн аваргын тэмцээний баатар нь болсон билээ.
Хамес Родригес Бразилийн хаалганд бөмбөг оруулсны дараа. Фото: EPA/KAI FOERSTERLING
Колумбийн хөлбөмбөгчин Хамес Родригес 23 нас хүрээгүй тамирчдаас Дэлхийн аваргын тэмцээнд зургаан бөмбөг эсрэг хаалганд оруулсан хөлбөмбөгчин болон түүхэнд бичигдлээ. Анхдагч нь Пеле байсан ба тэрээр 1958 оны ДАШТ-нд 17 настайдаа зургаан бөмбөг эсрэг хаалганд оруулж байжээ. Сонирхолтой нь Шведын багтай хийсэн шийдвэрлэх тоглолтод (5:2) домогт хөлбөгчин хоёр гоолтой байлаа. Хожим тэрээр дэлхийн аваргын тэмцээнүүдэд (1962, 1966,1970 онуудад) дахин зургаан бөмбөг эсрэг хаалганд оруулсан байна.
Родригес өөрийн зургаа дахь бөмбөгийг 2014 оны ДАШТ-ний ¼ шигшээд Бразилийн хаалганд 11 метрийн торгуулийн цохилтоор оруулжээ. Колумбийн залуу энэ сарын 12-нд 23 нас хүрнэ.
Үүний зэрэгцээ Хамес Родригес Роналдогийн (Бразилийн довтлогч ДАШТ-2002-д найман бөмбөг эсрэг хаалганд хийсэн юм) дараа дэлхийн аваргын тэмцээнүүдэд таваас олон удаа бөмбөг хаалганд оруулсан анхны тамирчин болж байна. Дэлхийн аваргын тэмцээнүүдэд 2006 онд немец Мирослав Клозе, 2010 онд немец Томас Мюллер, Испанийн Давид Вилья, Уругвайн Диего Форлан, Голландийн Уэсли Снейдер нар тус бүр таван гоолтой байлаа.
Хэдийгээр өнгөрсөн шөнийн тоглолтод Колумбийн шигшээ тэмцээнийг зохион байгуулагч, дэлхийн таван удаагийн аварга Бразилд хожигдсон ч түүхэн амжилтуудыг үзүүллээ.
Зургаан гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтын тэргүүлж буй Родригес өдгөө ДАШТ-нүүдэд оролцсон Колумбийн багийн шилдэг мэргэн бууч нь болон үлдэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР