Та аялалд гарахад бэлэн үү? Холын замд гарч, амралт аялалаар явах гэж байгаа бол аяны бэлтгэлээ сайтар базаах нь мэдээж чухал. Хүн бүхэн үүнийг мэддэг ч алдаа гаргах тохиолдол бий. Тиймээс аян замд явах гэж байгаа хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.
БЭЛТГЭЛ, БАС ДАХИН БЭЛТГЭЛ
Та аялалд гарахаас өмнө бэлтгэлээ бүрэн хангасан эсэхээ шалгаарай. Газрын зураг, луужин, байрлал тодорхойлох багажуудыг ашиглаж сурсан байх нь чухал.
Эхний алхам: Та дээрх асуултуудыг өөртөө тавиад үзээрэй.
- Хэд хоногийн хугацаатайгаар хаашаа аялах вэ?
- Хэдий хэмжээний хоол хүнс, усны нөөц шаардлагатай , хэрхэн хадгалах вэ?
- Миний хувцас аялахад хэр тохирох вэ?
- Ямар багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авч явах вэ?
- Анхны тусламж хэрэг болсон үед яах вэ?
Эдгээр асуултад хариулсны дараа та өөртөө юу хэрэгтэйг сайтар тооцоолж, аялалд гарах бэлтгэлээ хангаж эхлээрэй. Аян замд ямар нэгэн саад, бэрхшээл, санаандгүй явдал тохиолдоход түүнийг давж гарах арга замыг сайтар тооцоолох хэрэгтэй. Таны машин эвдрэх, цаг агаарын байдал гэнэт өөрчлөгдөх, төөрөх, хэн нэгэн нь өвчлөх үед ямар арга хэмжээ авах ёстойг тооцоол. Аливаа зүйлийн нөөц нь төлөвлөснөөсөө илүү байх шаардлагатай. Газрын зураг, GPS, луужин, дурангаа авсан уу гэдгээ дахин дахин шалгаарай.
ЦЭВЭР УСНЫ НӨӨЦ
Цэвэр усны хангамж нөөц нь аяллын маршрутыг төлөвлөх үндэс болдог. Хамгийн гол нь холын замд усаа зориулалтын усны саванд авч явах нь чухал.
ЭРҮҮЛ, ШИНЭ ХООЛ ХҮНС
Аяллын турш хэрэглэх хүнсээ хэрхэн хадгалах гэж байна даа. Хоол хүнсээ үргэлж шинээр нь хадгалж, шингэн зүйлээ хүйтнээр нь уухыг хүсвэл Зөөврийн зориулалтын хөргөгчөө цэнхэр мөстэй /энгийн мөсийг бодвол удаан хайлдаг/ хамт аваарай.
АНХНЫ ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ
Аялал байгалийн ямар нөхцөлд хэдий хугацаанд үргэлжлэхээс шалтгаалан эмийн саванд авч явах эм, багаж хэрэгслийг төлөвлөөрэй.
ХУВЦАСЛАЛТ
Хувцаслалт нь аян замд хамгийн чухалд тооцогддог зүйлийн нэг. Хувцас нь биед таарсан, чөлөөтэй, хөнгөн байх бөгөөд хэт бариу байж болохгүй. Гадар нь хур тунадас, хүйтнээс хамгаалах боломжтой, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг байх нь чухал. Ус нэвтэрдэггүй, хэд хэдэн ээлжийн хувцас сонгох хэрэгтэй. Хэрвээ та аялалын шинэ гутал авах гэж байгаа бол хөлдөө маш эвтэйхэн тухайн аялалд чинь тохирсон гутлаа аваарай.
МАЙХАН
Ус, салхины хамгаалалтай угсарч буулгахад хялбар майхан авч явахаа мартав аа. Тэгээд аялалд явж байгаа хүмүүс чинь хамтдаа багтахаар асар, ялаа шумуулны нэмэлт хамгаалалтай торон асар авч явбал илүү тухтай гэдгийг санаарай.
АЯНЫ ХӨНЖИЛ, АЯНЫ ГУДАС
Аяны хөнжил нь чийг татахгүйгээс гадна хөнгөн авч явах авсаархан байдлыг нь бодолцоорой. Тэгээд өөрийн сонголтоорой градустай ч байж болно.
АЯНЫ ШИРЭЭ, САНДАЛ
Хэрэглэх, тээвэрлэх хялбар бат бөх чанартай хажуудаа нэмэлт тоногтой байвал ойр зуурын зүйлээ хадгалчихдаг байвал зүгээр.
АЯНЫ КОМ ХЭРЭГСЭЛ
Бүдийг нэг дороос гэдэг шиг аяга таваг халбага сэрээний цуглуулгатай явах нь чухал.
Хутга, хайчнаас гадна ойр зуур хэрэглэх багажаа бас бэлдээрэй. Ган, болдоор хийсэн, хэрэглэхэд хялбар бат бөх чанартайг нь сонгох нь чухал.
Хээрийн хоол амттай. Хоол хийхэд хэрэглэх бүх хэрэгсэл танд байх хэрэгтэй.
Ялаа, шумуул үргээх хүж, нарны тосоо мартав.
Гэрэл. Бүх төрлийн гэрэл таныг хөдөө хээр явахад хамгийн чухал хэрэгслэлийн нэг байх болно.
Эцэст нь зөвлөхөд, энэ бүгдийг цуглуулах гэж олон дэлгүүрээр орж, цаг заваа үрж, чанаргүй, үнэтэй зүйл авахын оронд Та Монголын аяны анхны төрөлжсөн их дэлгүүр болох "Аянчин" дэлгүүрийг зориорой. АНУ-ын нэртэй брэндүүдийн чанартай аяны хэрэгсэл болон хувцас, гутлыг "Аянчин" дэлгүүр аялагчдадаа зориулан худалдаалж байна.
АЯЛЛЫН БЭЛТГЭЛЭЭ "АЯНЧИН"-ГААС