2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэгэн содон амжилт бүртгэгдсэн нь найман хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан багууд бүгд учраагаа хожиж, наймд үлдсэн явдал юм. ДАШТ-ий түүхэнд өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй аж.
2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Бразил –Колумб, Нидерланд –Коста Рика, Герман –Франц, Аргентин –Белгийн шигшээ багууд өрсөлдөнө.
Өнөө шөнө дэлхийн таван удаагийн аварга Бразил, мундиалд тав дахиа оролцохдоо түүхэн амжилт үзүүлж буй Колумбийн шигшээтэй, дэлхийн гурван удаагийн аварга Герман 1998 онд анх удаа 32 баг өрсөлдөхөд түрүүлж байсан Францын шигшээ багтай тоглоно.
Ч.БОЛОР