Өвөрмонголын төлөөлөгчид айлчилна

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Өвөрмонголын төлөөлөгчид айлчилна

Монгол Улсын Их Хурлын дэд даргын урилгаар БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 7 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд манай улсад айлчилна.

Ноён Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхана. Мөн Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын даргаД.Тэрбишдагва нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.

Зочид айлчлалын хугацаанд Төрийн ордон, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд зочлохын зэрэгцээ Монгол Улс дахь хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзах юм.

Ням гарагт хүрэлцэн ирэх хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Монгол Улсаас БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод суугаа Ерөнхий консул Б.Бямбадорж, албаны бусад хүн угтана УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж