Ажил мэргэжлийн 7 мөчлөг

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Ажил мэргэжлийн 7 мөчлөг

Бүхийн л юм өөрийн гэсэн тогтсон мөчлөгтэй байдаг. Таны эрхэлж буй ажил хүртэл. Германы мэргэжилтэн Иорг Штегеман ажил мэргэжлийн мөчлөг дотроо хэрхэн үечлэгддэг тухай дараах байдлаар тайлбарлажээ. Энэ бүхнийг уншсанаар та хийж буй ажлаа солиход хэзээ хамгийн оновчтойг мэдэж болох юм.

Та дараагийн 5 жилд одоо ажиллаж буй байгууллагадаа ажилсаар байна гэдэг тийм ч баталгаатай зүйл биш юм.Хэрвээ нэг байгууллагадаа тогтвортой он удаан жил ажиллаж чадвал давуу тал ихтэй. Гэхдээ магадгүй энэ нь таныг шинэ өөрчлөлтөнд дасан зохицохдоо тааруухан байж болзошгүй гэсэн ойлголтыг төрүүлж болох юм.

Ажлаа солиход хамгийн тохиромжтой үеийг таних

Ажлаа тохирсон үед нь онож солино гэдэг ажил мэргэжилдээ ахих өрсөлдөөнд зайлшгүй хамаардаг зүйл юм. Бирж дээр оновчтой мөчийг олоход хэцүү байдаг шиг энэ ч баснэлээдгүй ярвигтай зүйл юм. Та ажлаа хэзээ орхих хэрэгтэй вэ?

Та ажил мэргэжлийн мөчлөгийн 7 үеийг ажиглаарай.

Ихэнх хүмүүс бүх зүйл хамгийн доод цэгтээ очсон хойно л явдаг.

6 дахь үеээс эхлэн бүх зүйл уруудаж эхэлдэг. Тухайн байгууллага дахь таны амжилт, байр суурь дуусах тийшээгээ ханддаг. Нэг бол та өөрийн урам зориг, хүсэл тэмүүллийг сэргээж болно. Аль эсвэл байгууллагыг орхих хэрэгтэй болно.

Тэгвэл ажлаас гарах хамгийн боломжтой үе чухамхэзээ вэ? Ихэнх ажилчид 6, 7 дахь үедээ орсон хойноо ажлаа орхидог. Нэг ёсондоо бүх зүйл эцсийн шатандаа орсон хойноо. Гэхдээ та сайн ажлын тодорхойлолт, сайн нэртэй үлдэхийг хүсэж байгаа биз дээ. Танд гэж зөвлөхөд 5 дахь үе дээрээ ажлаа солиорой. Тэгвэл таны нэр гайхамшигтай менежер, шинийг санаачлагч, хамгийн сайн ажилтан гэдгээр үлдэх болно.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж