
Энэ жил Улаанбаатар хотыг тохижуулах ажилд хотын хөрөнгөөр 300 сая, дүүргийн хөрөнгөөр 987,6 сая, байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 3975,8 сая, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр 4171,5 сая төгрөгийг зориулахаар төлөвлөжээ. Одоогоор тохижилтын ажлын зураг төсвийг нь хийлгэж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулах ажээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд автотээврийн хэрэгслийн үзлэг, тооллогыг мөн ирэх сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр болжээ. Үзлэг 45 хоног үргэлжилнэ гэж нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Д.Цэц