Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан хэрэгт сэжиглэн Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн юм.

Мөрдөн байцаалтын явцыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад, “Цэвэр агаар сангийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийг шалгах явцад А.Саранзаяа нь уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээнд зохих журмын дагуу хяналт тавилгүй, нийт 2.2 тэрбумын гүйлгээ хийхийг зөвшөөрсөн гэсэн асуудал гарсан байгаа. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж