Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Хөлийн чимээ гарах бүрт Заяа
хаалга руу гүйн эрхийн чинээ шагайвчинд хөөрхөн нүдээ наан хайртай хүнээ
олж харах гэж хичээж байлаа. Энэ удаа бас л Хүрлээ биш байсан тул Заяа
нэг их том санаа алдаад цонх руу аажуухан алхав. Ханхай өрөөнд түүний
зүрхний хэмнэлтэй хань болж цохилох цагийн зүү 12:45-ыг зааж байлаа.
Замын гэрлүүд анивчин, өмнөх байрны гэрлүүд нэг нэгээрээ унтарч их хотод
шөнийн нам гүм хэдийнэ ноёлжээ. Эхэндээ Заяа Хүрлээг оройтож байгаад
санаа нь зовж байсан бол одоо түүнд гомдож эхэллээ. Уг нь өнөөдөр эрт
ирж, хамтдаа салхинд гарна гэж хэлсэн болохоор Заяа оройныхоо хоолыг
эртхэн хийчихээд хүүхэд шиг баярлан хүлээж байсан билээ.

 …Хүрлээ
ажил тарахтай уралдан ширээн дээрх бичиг цаасаа эмхлээд гарч одов.
Замаараа дэлгүүр орж ажлынх нь хүүхнүүдийн шагшаад байсан хөнгөхөн
дулаахан нөмрөгийг салхинд зугаалангаа Заяад бэлэглэхээр нямбайлан
боолгож авлаа. Заяагийн гар энэ нөмрөгийг зөөлөн илбэж байх нь харагдах
шиг болж инээмсэглэсээр эргэтэл нүдэнд нэг л танил царай тусахад нь
зогтусан харвал Болдоо явж байх нь тэр. Тэд Их сургуулийн хонхны баяраас
хойш уулзалдалгүй бараг 10 жил болжээ. “Ямар сонин хүн бэ?, Туранхай
цагаан залуу байсан чинь бүр танихын аргагүй болчихож. Ингэж нэг таарах
гэж” хэмээн Болдоо Хүрлээтэй таарсандаа илт олзуурхангуй уулга алдаад
“За гарья. Таарсных ганц ганц пиво ууна шүү. Ямарч ажилтай байсан найраа
байхгүй гэж мэдээрэй” гэсээр Хүрлээг хөтлөх нь халаг авч гарлаа.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж